Tuesday, April 19, 2011

LOVE

Хайрыг минь хүлээж авбал
Хамаагүй ээ би хайраар дутаахгүй
Чамаас холдохгүй ээ чиний дэргэд үүрд үлдсэн ч хамаа алга
Үхэл л биднийг холдуулахаар төлөвлөсөн байх
ҮҮрд чамтай хамт байна гэдгийг минь эсэргүүцээд л тэр биз
Үгүй гэж хэлэх юм бол харин би чамд гомдохгүй ээ
ҮҮрдийн хайр минь л харин гомдох байх
Чамайг би хайралмаар байна
Чамтай л хамтдаа баймаар байна
Чамдаа хайртай гэж хэлээд
Чинийхээ дэргэд үүрд үлдэе
Хүсээд байх тусам хувь тавилан улам надаас зөрүүдлэх юм
Хүрээд ирээч гэж хэзээ надад хэлэх юм болдоо
Анх чамайг харсан мөчөөс эхлээд
Амьдрал надад утгагүй болчихсон
Дэргэд чинь би баймаар байна
Дэрлээд өвдгөн дээр чинь хэвтмээр байна
Дийлдэг бол сэтгэлээ барихсан
Даанч тэгж чадахгүй нь дээ уучлаарай
Дасаж дурласан сэтгэлийг минь ойлгоорой.

No comments:

Post a Comment